Gyals Medical Center
1997 онд “Гялс” ХХК нэртэй, 2 хүнтэйгээр түргэн шуурхай, клиникийн лабораторийн дэлхийн шинэлэг технологийг монголд нэвтрүүлэх зорилгоор үйл ажиллагааг явуулж эхэлсэн. bioMerieux, ChromAgar, DiagCor, ...Dynex, Acon, Bio-Rad, Meiji, Mindray, Brand, Bioneer, Seegene гэх мэт Франц, АНУ, Герман, Япон, Хонг Конг, Солонгос, Хятадын олон улсын данстай компаниудаас гадна, Монголын ЭМЯ, ДЭМБ, МАУА, Глобал сан, Томуу төсөл, НҮБ, ШЦТЧСТ, ХӨСҮТ, ШНКТЭ, УМХГ, НМХГ, УКТЭ, АӨСҮТ, ХСҮТ, МӨСҮТ, Сонгдо, Sky international, InterMed, ОношМед, АллержиМед, Монос, Happy veritas Оюу толгой, MCS гэх мэт 150 гаруй байгууллагуудтай түншийн холбоотой хамтран ажилладаг. Клиник үйлилгээний албаар дамжин 2014 онд 77 800 орчим үйлчлүүлэгч лабораторийн шинжилгээ хийлгэсэн байна. 2013 онд Салбар Лаборатори, 2015 онд лабораторийн урвалж, тоног төхөөрөмж борлуулалтын алба “Lifetronic” нэртэй компани болон өргөжсөн. Нийгмийн хариуцлагын хүрээнд 2008 оноос дэлхийн лабораторийн тэргүүн чиг хандлагыг монголд таниулах зорилгоор “Лабораторийн Оношлогооны Дэвшил” сургалт-семинарыг жил бүр зохион байгуулж, “Вирүс судлалын тулгамдсан асуудал” олон улсын сургалт семинар болон Анагаахын салбарын олон эрдэм шинжилгээ, сургалт, уулзалтын ивээн тэтгэгч, МАУА-ийн түшиц байгууллага болон ажиллаж байна. 2015 оны байдлаар нийт ??? эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн ажил хийгдсэн байна. 2015 оноос шинэчилсэн зохион байгуулалт, удирдлагын менежменттэйгээр, олон улсын лабораторийн стандарт ISO15189-ийн шаардлага хангасан магадлан итгэмжлэгдсэн лаборатори болохоор төслийн баг байгуулан ажиллаж байна.
About Gyals Medical Center
Founded
1997Employees
11-50Category
Sector
FinancialsIndustry Group
Real EstateIndustry
Real EstateSIC Code
65NAICs Code
531390Location
City
Ulan BatorState
UlaanbaatarCountry
MongoliaGyals Medical Center
Find your buyer within Gyals Medical Center