Ulaanbaatar Buk Jsc / улаанбаатар бүк хк
"УЛААНБААТАР БҮК" ХК Манай компани нь анх 1984 онд “Байшин Үйлдвэрлэх Комбинат” нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, тухайн үедээ Улаанбаатар хотын орон сууцны барилга... байгуулалтын 70 орчим хувийг, Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсийн хот суурингуудын бүтээн байгуулалтыг бетон зуурмаг болон төмөр бетон хийц эдлэлээр хангаж ирсэн байна. 1998 он хувьчлагдаж өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болон үйл ажиллагаагаа явуулж байна. 2006 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа шинэчлэн хөгжүүлэх зорилт тавьж хэрэгжүүлснээр өнөөдөр барилгын салбараас гадна зам тээвэр, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өндөр технологи шаардсан нарийн хийц загварын бүтээгдэхүүнээр хангах бүрэн бололцоотой болсон. Одоогийн байдлаар орчин үеийн технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмжүүдээс гадна 1,345м өөрийн төмөр зам, өндөр даацын гүүрэн кранууд, хагас автомат хэмжилттэй чанар хяналтын лаборатори, технологийн харилцан уялдааг хангасан зохион байгуулалт бүхий үйлдвэрлэлийн цогц бааз, мэргэжлийн инженер техникийн ажилчидтайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг чанар стандартын дагуу харьцангуй хямд өртгөөр үйлдвэрлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Бид барилга, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хэрэгцээт бүтээгдэхүүний талаар тогтмол судалгаа явуулж, тэдгээрийг дотоодын түүхий эдээр үйлдвэрлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн захиалгын дагуу тусгай шаардлага бүхий хийц эдлэлүүдийг үйлдвэрлэж тогтмол хамтран ажиллаж байна.